Хэвлэх DOC Татаж авах
ЖАРГАЛАНТ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр                                            Дугаар 14/02                                     Эмээлтолгой

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын үнэлгээний бүсчлэлийн зургийг нэгдүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг харгалзан 1м.квгазрын жилийн төлбөрийн хэмжээг газар ашиглалтын зориулалтаар хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх,газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Сайнбилэг/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11/08, 11/09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                                                           ДАРГА                                        Ж.УРАНЧИМЭГ