Хэвлэх DOC Татаж авах
ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр                                                                                                        Дугаар 9/02                                                                                                                                                   Цагаан дэнж

            

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Д”, 25 дугаар зүйлийн 25.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Монгол Улсын Засгийн газрын Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит бус IX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Төмөрбаатар/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Дэмбэрэл/-д үүрэг болгосугай.

4. Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

 

                       

 

                                                                                                 ДАРГА                                       Б.ЭНХБААТАР