A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 1/03

Дорноговь аймаг, Хатанбулаг сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Хатанбулаг сумын нутаг дэвсгэрийн гэр бүлийн хэрэгцээний зариулалтай газрын хил заагийг 1 дүгээр, Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын хил заагийг 2 дугаар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын хил заагийг 3 дугаар, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын хил заагийг 4 дүгээр, Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай. Сумын ИТХ-ын 2021 оны 2/01 дүгээр тогтоолоор 5-р хавсралтыг хүчингүй болгосон.

2. Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

З.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн мөрдөн, олон нийтэд сурталчилан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Эрдэнэболд/ -д даалгасугай.

ДАРГА Н.ЭНХЦЭЦЭГ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30 өдөр

Дугаар 09/02

Хатанбулаг сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 1/03 дугаар тогтоол, мөн хурлын 2021 оны "Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох шинэчлэн тогтоох тухай" 2/01 дүгээр тогтоолуудыг дээрх хуулийн заалтад нийцүүлэн хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүйн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлээс дээрх тогтоолыг хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Б.Навчаа)-д даалгасугай.

ДАРГА З.ЧИМЭДЦЭРЭН