Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр                                       Дугаар 17                                     Улаанбаатар хот

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэнТөрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөцийн бүртгэл хөтлөх загвар”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл хөтлөх загвар”-ыг 3 дугаар хавсралтаар, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэл хөтлөх загвар”-ыг 4 дүгээр хавсралтаар, Төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийн болон иргэний нөөцийн бүртгэл хөтлөх загвар”-ыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Журам батлах тухай” 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.

 

ДАРГА                                                           Б.БААТАРЗОРИГ