- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНД 2019 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 119
Улаанбаатар хот
ИРГЭНД 2019 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A