A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ИРГЭНД 2019 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН