A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 128

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.6, 7.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 25 дугаар хавсралт болгон 1 дүгээр, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2022 оны 285 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулж ажиллуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 285 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын комисс, хороо, ажлын хэсэг, тэдгээрийн дарга" гэсэн жагсаалтын 24-т "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний хороо, Зам, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Монгол Улсын Ерөнхий сайд" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН