Хэвлэх DOC Татаж авах
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ШИНЭЧЛЭН ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 130

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ШИНЭЧЛЭН ОЛГОХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын санал, аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн “Мөнхжин од” ХХК-ийн архи үйлдвэрлэх, “Хүрд трейд” ХХК-ийн шар айраг үйлдвэрлэх, “Улаанбаатар спирт” ХХК-ийн спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “М Си Эс Азиа пасифик брюэри” ХХК-д олгосон шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгож, мөн өдрөөс эхлэн “М Би Си азиа пасифик” ХХК-д Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Татварын ерөнхий газар (Б.Заяабал) нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                  Ч.УЛААН