Хэвлэх DOC Татаж авах
ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 142

ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-г байгуулсугай.

2. Тус хүрээлэнгийн бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг нь 2019 онд багтаан эхлүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт, 2020 оноос эхлэн хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                              Ё.БААТАРБИЛЭГ