Хэвлэх DOC Татаж авах
ӨЛЗИЙТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр                                    Дугаар 16/03                                 Улаан-Уул

 

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН

ТОГТООХ ТУХАЙ

Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д”, 20 дугаар зүйлийн 20.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь;

1. Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч буй ахуйн болон хуурай хог хаягдлыг ачиж, тээвэрлэн зайлуулах, булшлах ажлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлыг ачиж тээвэрлэх жолооч нартай гэрээ байгуулан, график гарган цаг хугацаанд нь ачуулах, тэдний нийгмийн болон хөдөлмөр хамгаалал, цалин урамшууллыг шийдвэрлэж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Цэдэнсодном/-д даалгасугай.

3. Батлагдсан тарифыг мөрдүүлэн хэрэгжүүлж төлбөр, хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Цэдэнсодном/, татварын улсын байцаагч /Г.Эрдэнэсан/ нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/10 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Нарантуяа/-д үүрэг болгосугай.

 

                                                                     ДАРГА                                   С.ГОНГОР