A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 16/04

Улаан-Уул

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХОД ХЭРЭГЛЭХ ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтууд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь;

1. Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Цэдэнсодном/-д даалгасугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА С.ГОНГОР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 09/29

Улаан-Уул

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/3116 дугаар албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 16/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шийдвэрийг холбогдох газарт нь хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Нарантуяа)-д үүрэг болгосугай.

ДАРГА С.ГОНГОР