A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

МАТАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 06

Зүүнбулаг

ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IV дүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хурамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/Ш.Мөнхбат/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гаргасантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 сарын 07-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА С.ЭНХБОЛД