A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 06

Буурал

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "3", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн бэлчээр ашиглах, хамгаалах талаар нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.

2. Сумын Малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах, хадлангийн талбай эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журмыг сурталчилан удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Атархишигт/-д үүрэг болгосугай.

3. Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Т.Атархишиг/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Н.ГАНБААТАР