A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 03

Буурал

УТААТ ТАМХИ ТАТАХ ЗӨВШӨӨРӨГДСӨН ЦЭГИЙН БАЙРШИЛ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 3ахиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Тамхины хяналтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршлыг дор дурдсанаар баталсугай.

- Холбооны арын цагаан худаг

- Тамхи зарах тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр, үйлчилгээний газруудын тогтоосон цэгт

- Салхит багийн Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн дохиолол холбооны 1 дүгээр ангийн Салхит холбооны зүүн тал

2. Тогтоосон цэгүүдэд таних тэмдэг, тэмдэглэгээ, хогийн сав байршуулж, тогтоосон цэгээс бусад нийтийн эдэлбэр газарт утаат тамхи татаж буй эсэхэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Багийн Засаг дарга нар, Цагдаагийн хэсэг/Д.Баярмагнай/-т тус тус үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн бодлого хууль зүйн хяналтын хороо /Ж.Бүрэнбат/-нд үүрэг болгосугай.

4. Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын засаг дарга /Т.Атархишиг/-д даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Н.ГАНБААТАР