A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 04

Буурал

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, НЭГЖИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д". 18.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалыг үндэслэн "Хог хаягдлын үйлчилгээний хураамж", "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тариф"-ыг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тарифыг мөрдөж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Атархишиг/-д үүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын засаг дарга /Т.Атархишиг/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хороо /Ж.Баяраа/, Үйлдвэрлэл хөдөө аж ахуй, байгаль орчны хороо /Н.Нордог/-д үүрэг болгосугай.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2013 оны 03/04 дугаар "Үнэлгээ тогтоох тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.ГАНБААТАР

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 17

Буурал

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, НЭГЖИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дах заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд "Хог хаягдлын үйлчилгээний хураамж, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тариф"-ыг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тарифыг мөрдөж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Атархишиг)-д даалгасугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо (Б.Бээжин)-д үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга (Б.Мөнхбаяр)-д даалгасугай.

5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Н.ГАНБААТАР