A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 13/02

Дархан

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ, ЖИШИГ ҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д",18.1.3-ын "г", 19 дүгээр зүйлийн 19,1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. "Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны "Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний загвар , жишиг үнэ тогтоох тухай" 45 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г. ЭРДЭНЭБАТ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 42

Дархан

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ, ЖИШИГ ҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, жишиг үнийг батлах тухай " 13/02, 2019 оны "Журам, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 15/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

ДАРГА С.НАСАНБАТ