A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 13/08

Баянбулаг

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Сумын Засаг дарга /Н.Шагдарсүрэн/-д даалгах нь:

2.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага , айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх

2.2.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах

2.3.Тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн эцсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд тайлагнаж байх

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 11/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ӨЛЗИЙ-ОРШИХ