A

A

A

Бүлэг: 1979

/Энэ тушаалын 1, 2, 4 дүгээр хавсралтыг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-146 дугаар тушаалаар хүчингүй болгосон./

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А-82

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ыг нэгдүгээр хавсралт, "Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам"-ыг хоёрдугаар хавсралт, "Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"-ыг гуравдугаар хавсралт, "Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шийдвэрлэх заавар"-ыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тушаал, заавар гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-190 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-152 дугаар, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А-152 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай.

3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т үүрэг болгосугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН