A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам"-ын 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3. Цэргийн албаны тухай хуулийн 7.4, 8.2, 10.5, 11.4, 11.5 дахь хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цэргийн албанаас тэтгэвэр тогтоолгосон цэргийн алба хаагчийн энэ журмын 2 дахь хэсэгт заасан хугацаанд төлөгдсөн байвал зохих тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг дараахь нөхцөлийг баримтлан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ:

3.1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд хамаарах байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчийн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг дараахь байдлаар тооцон нийгмийн даатгалын сангийн дансанд төлнө: 3.1.1. цэргийн алба хаасан хугацааны шимтгэлийг цэргийн алба хаагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос;

3.1.2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцсон хугацааны шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс.

3.2. Иргэний цэргийн жинхэнэ албыг түрүүч, байлдагчаар хаасан болон дотоод, гадаадын цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан хугацааны шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон нийгмийн даатгалын сангийн дансанд төлнө.

Ийнхүү төлөх тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага нь цэргийн албанаас халагдаж байгаа байлдагч, түрүүч болон дотоод, гадаадын цэрэг, цагдаагийн сургуульд үргэлжлүүлэн суралцаагүй, цэргийн албанд ороогүй иргэдэд нийгмийн даатгалын дэвтэр нээн (дэвтэртэй бол түүн дээр нь) бичилт хийж, төлсөн шимтгэлийн хэмжээг баталгаажуулна.

3.3. Цэргийн алба хаагчийг цэргийн албанаас халагдах үед цэргийн анги, байгууллага нь цэргийн алба хаасан (ажилласан) нийт хугацааны хөдөлмөрийн хөлсний хэмжээг зохих журмын дагуу тодорхойлж баталгаажуулна."

2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дүгээр тогтоолын тэмдэглэх хэсэг, тогтоох хэсэг, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын нэр, 1 дүгээр хавсралтын нэг, хоёр дахь өгүүлбэр, 5 дахь хэсэг, 5.1 дэх заалт, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэр, 2 дугаар хавсралтын нэг дэх өгүүлбэр, 1, 4 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.3 дахь заалт, 6, 7 дахь хэсэг, мөн тогтоолын 3 дугаар хавсралтын 1, 4 дэх хэсгийн "албан" гэснийг "алба" гэж тус тус өөрчилсүгэй.

3. "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар тогтоолын тэмдэглэх хэсэг, тогтоох хэсэг, мөн тогтоолын хавсралтын нэр, мөн тогтоолын хавсралтын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 11, 13, 14 дэх хэсгийн "албан" гэснийг "алба" гэж, мөн тогтоолын хавсралтын 7.1 дэх заалтын "Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт" гэснийг "Цэргийн албаны тухай хуулийн 11.6 дахь хэсэгт" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД