A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг нэгдүгээр, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг хоёрдугаар, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тарифыг гуравдугаар, бохир усны тогтмол тарифыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3.Тариф шинэчлэн батлагдсантай холбогдуулан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ /цаашид "БОш" гэх/-г хянуулж батлуулахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

4.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, үр дүнтэй ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2018 оны 32 дугаар тогтоолыг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, ТЗЭ-дэд зөвлөмж хүргүүлэн, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ