A

A

A

Бүлэг: 1979

УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН "ЧАНДМАНЬ НАЛАЙХ" ОНӨААТҮГ-ЫНЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын Налайх дүүргийн "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, бохир усны тогтмол тарифыг хавсралт 2-оор тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Чандмань Налайх" ОНӨААТҮГ /Г.Чулуунбат/-т даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 76 дугаартогтоолын нэгдүгээр хавсралтыг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Усны алдагдлыг бууруулан, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний зардалд хяналт тавьж ажиллахыг "Чандмань Налайх" ОНӨААТҮГ /Г.Чулуунбат/-т даалгасугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ