A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 319,А/160

Улаанбаатар хот

ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, ангиллын тодорхойлолт хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Шинэчлэгдсэн ангиллыг төв, орон нутгийн статистик, санхүү, эдийн засгийн албадад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга/Ч.Цэвэгдорж/ нарт даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг батлах" тухай 103 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД

Ч.ХҮРЭЛБААТАР

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА

А.АРИУНЗАЯА