A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах", Германы сэргээн босголтын зээлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Харилцаа холбоо 2 ба 3" төслүүдийн хүрээнд орон нутгийн нийтийн аж ахуй, харилцаа холбооны салбарын өргөтгөл, шинэтгэлд зориулан импортоор нийлүүлэгдсэн болон нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ