A

A

A

Бүлэг: 1979

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/29

Тушаал хүчингүй болгох тухай

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны Ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, Захиргааны хэм хэмжээний актын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаал батлагдсан байх тул Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 414 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Ж.Батмагнай/-т үүрэг болгосугай.

Гурав. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Б.Дашпүрэв/-т даалгасугай.

ДАРГА Х.ХЭРЛЭН