A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 10/02

Арвайхээр

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын "к", Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Аймгийн газар нутгийн байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, ховор, ховордсон ургамал, амьтан, усны нөөц, газрын өвөрмөц тогтоц, түүхийн дурсгалт газар түүний орчныг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг 15 /Арван тав/ жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авч, газрын нэр, хилийн зааг, байршлын эргэлтийн цэгийг 1 дүгээр, мөрдөх дэглэмийг 2 дугаар, хилийн заагийг тодорхойлсон зургийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Аймгийн тусгай хамгаалалтад авсан газарт холбогдох хууль, тогтоомж, мөрдөх дэглэмийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Аймгийн тусгай хамгаалалтад авсан тухай шийдвэрийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн, мэдээллийн санд бүртгүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай" 09/13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

ДАРГА А.ИШДОРЖ

/Аймгийн ИТХ-ын 2019 оны 12/12 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 04/05

Арвайхээр

АЙМГИЙН ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын "к", Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн газар нутгийн байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, ховор, ховордсон ургамал, амьтан, усны нөөц, газрын өвөрмөц тогтоц, түүхийн дурсгалт, экологийн ач холбогдолтой газар түүний орчныг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг 15 /арван тав/ жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авч, газрын нэр, хилийн зааг, байршлын эргэлтийн цэгийг 1 дүгээр, мөрдөх дэглэмийг 2 дугаар, хилийн заагийг тодорхойлсон зургийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Аймгийн тусгай хамгаалалтад авсан газарт холбогдох хууль тогтоомж, хамгаалалтын горим, дэглэмийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Аймгийн тусгай хамгаалалтад авсан тухай шийдвэрийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн, мэдээллийн санд бүртгүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Ишдорж/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай" 10/02, 12/12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай

ДАРГА О.ПҮРЭВДОРЖ