A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/163

Улаангом

ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж", 29.2, 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.16, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэхзаалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа эхлэх, дуусах цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

2. Хавсралтын 3 дахь хэсэгт заасан хязгаарлалт нь нийтээр тэмдэглэх баярын өдөр хамаарахгүй байхаар тогтоосугай.

3.Тогтоосон цагийн хязгаарыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, цагийн хязгаарыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газар /Ч.Лхагвадорж/, Мэргэжлийн хяналтын газар /Ц.Мөнхбаяр/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5.Аймгийн Засаг даргын 2016 оны "Худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарь батлах тухай" А/761, 2012 оны А/582 дугаар захирамжуудыг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН

МОНГОЛ УЛС УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/72

Улаангом

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.2, 66.3, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Увс аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг тус тус хориглосугай.

3.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж, цагийн хязгаарыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажиллахыг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтан, Татварын хэлтэс (М.Галсүрэн), Цагдаагийн газар (А.Амарбат), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст үүрэг болгосугай.

5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаар тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/163 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/250 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/805 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ч.ЧИМЭД