A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 15/04

Чойбалсан

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2 , Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит арвантавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны ажиллах журмыг нэгдүгээр, хоногийн төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч /П.Мөнхтөр/ -д даалгасугай.

3.Журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАТМӨНХ