A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ, ҮХАҮТанхимын даргын хамтарсан 2018 оны А/95, А/92 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 705/222 Улаанбаатар хот

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.Экспортод гаргаж буй алт, нефть, нүүрс, үнэт чулуу зэрэг байгалийн ашигт малтмалын төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон “Гарал үүслийн гэрчилгээ”-г үндэслэл болгож байхыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

2. Гарал үүслийн гэрчилгээг саадгүй олгох ажлыг оновчтой зохион байгуулж ажиллахыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга /Б.Батжаргал/-д даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга /Ч.Энхтуяа/-д үүрэг болгосугай.

4.Энэ тушаалыг 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДЭРИЙН ТАНХИМЫН ДАРГА

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2416 дугаарт бүртгэсэн

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/95,А/92

Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний 1-1/282, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны 1-1/1578 тоотыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Гаалийн ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргын хамтарсан 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын тухай" 705/222 дугаар тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ тушаалыг олон нийтэд мэдээллэх үүргийг Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төв /Г.Баасандорж/, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Маркетингийн газар /П.Анхтуяа/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГА М.ОЮУНЧИМЭГ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, Б.АСРАЛТ