Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 106

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог хавсралт ёсоор баталсугай.

2. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлагдсантай холбогдуулан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг шинэчлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн барилгын салбарын техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд                                               Х.БАДЕЛХАН