A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Норм, дүрэм батлах тухай /Барилгын бүтээц, ажлын төрлөөр төсвийн суурь норм 81-10-18/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 58

Улаанбаатар хот

НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, яамны дэргэдэх барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04/2018 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барилгын бүтээц, ажлын төрлөөр төсвийн суурь норм, түүний хавсралтуудыг боловсруулах, хэрэглэх дүрэм" /БНбД 81-10-18/-ийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Билэгжаргал/-т, хэвлэн олшруулж, нийтэд түгээх, нэвтрүүлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2002 оны 6 дугаар сарын 4-ийн өдрийн 164 дүгээр тушаал болон 2004 оны 176 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАДЕЛХАН