Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр                                
Улаанбаатар хот

Дугаар А/130

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүн амын хөгжлийн газар  /С.Тунгалагтамир/, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /О.Алтансүх/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т даалгасугай.

                     

САЙД                                            С.ЧИНЗОРИГ