A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Агаарын зайг тогтоох тухай /нисэх буудлуудын хяналттай агаарын зай, босоо болон хэвтээ хязгаарыг/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын агаарын зайг Нэгдүгээр, нисэх буудлуудын хяналттай агаарын зай, босоо болон хэвтээ хязгаарыг Хоёрдугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2.Агаарын зайг тогтоосныг зохих журмын дагуу зарлан мэдээлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Д.Мягмарсүрэн/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын "Нисэх буудлуудын агаарын зайн ангиллыг тогтоох тухай" 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 410, "Агаарын зайн хариуцлагын бүсийг өөрчлөн тогтоох тухай" 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын "Агаарын зайг тогтоож ангилах тухай" 2001 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 437, "Хариуцлагын бүсийн хилийг шинэчлэн тогтоох тухай" 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/254, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 59, "Агаарын зайн ангиллыг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 202 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЭНХ-АМГАЛАН