Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Спортын клубыг магадлан итгэмжлэх/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр                   
Улаанбаатар хот

Дугаар А/178, А/144

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Спортын клубыг магадлан итгэмжлэх журам”-ыг нэгдүгээр, “Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт”-ийг хоёрдугаар, “Магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар /Э.Мөнхбилэг/, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжын газар /М. Баттүвшин/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир,спортын газар /Ц.Шаравжамц/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн тухай” 363 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ,ШИНЖЛЭХ                                                                     ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД         Д.САРАНГЭРЭЛ   

 УХААН, СПОРТЫН САЙД                               Ё.БААТАРБИЛЭГ