A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар А/155

Мөрөн сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны ээлжит IX Хуралдааны 7 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1."Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журмыг хэрэгжүүлж, бэлтгэл ажлыг хангаж, захирамжийг захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг аймгийн Автотээврийн төвийн дарга /Ө.Баттулга/, Татварын хэлтсийн дарга /Ч.Хуншагай/ нарт даалгасугай.

3.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахыг Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн дарга /Ө.Баттулга/, Аймгийн цагдаагийн газрын дарга /Ц.Адъяацэрэн/, Татварын хэлтсийн дарга /Ч.Хуншагай/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамжийг эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга / Г.Гандэлгэр/-т үүрэг болгосугай.

5.Журмыг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Баттогтох/-д даалгасугай.

6.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг тооцон, төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, ажиллах нөхцөлийн талаар аймгийн Автотээврийн төвтэй гэрээ байгуулан ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга /Э.Аззаяа/-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГАНБОЛД