A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ДАДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 06

Баян-Овоо

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга Б.Оюунбаатарт үүрэг болгосугай.

3.Үйлчилгээний хураамжийн хэмжээг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Уянгад чиглэл болгосугай.

ДАРГА Д.МӨНХ-ОД