A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2019 оны 4 дүээр сарын 15-ны өдөр

Дугаар 01-А/133/А/05

Дархан

ЗОЛБИН НОХОЙ, МУУРЫГ ХОТ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6."а", 29.2, Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАН, ТУШААХ НЬ:

1.Тус аймагт "Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгахад мөрдөн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Сумдын Засаг дарга /Б.Азжаргал, Д.Амарсанаа,Т.Атархишиг, Б.Алтансарнай/ нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Ч.Энхбат/, Захирагчийн албаны дарга /Э.Равжаадэлгэрэх/-д тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА Х.АЛТАНХУЯГ