A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМАГ

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 03

Жаргалант

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ :

Нэг. Жаргалант сумын "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг хил зааг, солбицол"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ төлбөрийн хувь хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар" тус тус баталсугай.

Хоёр. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Зоригтбаяр/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №01 дүгээр Тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Г. БАТТОГТОХ

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 01

Жаргалант

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дах заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр газрын үнэлгээ, төлбөрийн бүс, итгэлцүүр, тоон утгыг тогтоох асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар нэмэлт өөрчлөлт орж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /Ц.Ганбаяр/-нд даалгасугай.

ДАРГА Ж.АЛТАНТӨГС