Хэвлэх DOC Татаж авах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр                                                                                                                         Дугаар 181                                                                                                                                          Улаанбаатар хот

                                         ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ                               

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2,9.1.3, 9.1.11, 9.1.19, 21 дүгээр зүйлийн 21.7, 21.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.“Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.“Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хэрэгжүүлэн,биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрын /Хуучин нэрээр/ Зохицуулагчдын зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулах журам батлах тухай”61 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлийг батлах тухай” 190 дүгээр тогтоол, “Журам батлах тухай” 191 дүгээр тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”112 дугаар тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 293 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

ДАРГА                                               А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ                              Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.4.22-ны 4353. ЗХХАЭ-ийн 2019 оны № 12.