Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам” ХХААХҮС-ын 2020 оны А-129 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

ХХААХҮС-ын 2020 оны А-129 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-119

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /Б.Батцэцэг/-д, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын “Журам батлах тухай” 2017 оны А-76, “Журмын заалт хүчингүй болгох тухай” 2018 оны А-01 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                 САЙД                           Ч.УЛААН