A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 1/06

Дорноговь аймаг, Хатанбулаг сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын хэмжээнд мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн мөрдөн, олон нийтэд сурталчилан таниулж, Хог хаягдлын менежментийг сайжруулан, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавьж, орлогыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Эрдэнэболд/-д даалгасугай.

ДАРГА Н.ЭНХЦЭЦЭГ