Хэвлэх DOC Татаж авах
БАЯНХОНГОР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр                            Дугаар 12/12                                                     Номгон

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Хог хаягдын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 192,А243 тоот тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газруудаас гарч буй ахуйн болон хуурай хог хаягдлыг ачиж, тээвэрлэн зайлуулах, булшлах ажлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэд, олон нийтэд мэдээллэх, сурталчлах, батлагдсан тарифыг аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, “Цэвэр хот” ОНӨХХК-ийн үйлчилгээний чанарыг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Мөнхсоёл/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 34 дүгээр тогтоол, 2017 оны 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ж.Бямбасүрэн/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                    Б.СОРОНЗОНБААТАР