A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Дээрх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 239 дүгээр тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт оруулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Эрдэнэбат/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ж.Байгалмаа/, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК /О.Эрдэнэгэрэл/-д тус тус үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН