A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-"Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам" - /ХЗДХС-ын 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 1/156 дугаар албан бичгээр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хассан./
Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 24/17

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Амарсайхан/-д, Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

3. Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хэм хэмжээний актыг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Батбямба/-д даалгасугай.

4. Шинээр баталсан журам хүчин төгөлдөр болсон тохиолдолд "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа барьж ашиглах тухай" Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 115 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ДАГВА