A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад төрийн өмчийн хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх эсэх асуудлыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ