Хэвлэх DOC Татаж авах
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ (төрийн өмчийн хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 168

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад төрийн өмчийн хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх эсэх асуудлыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                           Л.ОЮУН-ЭРДЭНЭ