A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4368 дугаарт бүртгэв.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 001

Улаанбаатар хот

ШАЛГУУР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Боловсролын тухай" хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалт, "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 2.1-ийн "в" заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг."Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур"-ыг нэгдүгээр, /БМИҮЗУЗөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болгосон/ "Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

Хоёр.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал /Х.Батсайхан /-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГАНТӨМӨР