- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф, /ЭХЗХ-ны 2021 оны 462 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4369 дүгээрт бүртгэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 243
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,"Ховд дулааны станц" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ховд дулааны станц"ТӨХК /Д.Энхсайхан/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A