Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4369 дүгээрт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр                                         Дугаар 243                               Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,“Ховд дулааны станц“ ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн “Ховд дулааны станц” ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Ховд дулааны станц”ТӨХК /Д.Энхсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

 

ДАРГА                   А.ТЛЕЙХАН 


ЗОХИЦУУЛАГЧ      Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ            Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ          У.МЯГМАРСҮРЭН
ЗОХИЦУУЛАГЧ      Б.АМАРСАНАА