A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 177

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын 2.1.4 дэх заалт, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 3.2.2.9, 3.2.2.10 дахь заалт болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний геомэдээллийн сан" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР