A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 50 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын "л/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам" гэсэн дэд заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай:

"л/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:

1.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);

2.Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;

4.Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар (малын генетик нөөцийн хэлтэстэй);

5.Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар (хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтэстэй);

6.Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар;

7.Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар (худалдаа, нийтийн хоолны хэлтэстэй);

8.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газар;

9.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар."

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 3 дахь дэд заалт, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолын 6 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН